Инжинашийн "Хөх сударт": монгол орон, монгол хүний байдлыг ингэж тодорхойлжээ.


Эхлээд Инжинашийн "Хөх судар"-т юу гэсэн тухай өгүүлье. Тэнд:
"Үзтэл манай Монгол газрын мууг гаргаж тоочвоос тэргүүнд: газар орон нь шороон хөрсгүй, салхи дэгдвээс шар хумаг хийсэн дэгдэж, тэнгэр газар нийлмүй, Бас уул нь оройгүй, хад нь үндэсгүй. Хаврын шуурганаа улайтал шуурч, өөр газарт давшин эчмүй. Хоёрдугаарт: Усан урсгалгүй, зуны хурын ус ч битүү нуур тунамалд хурмуй. Гуравдугаарт: Цагийн амьсгал нь хүйтэн жихүүн, Дөрөвдүгээрт: Нарны ээлт хол, алс, цас хяруу эрт, үр жимс ургахгүй, Тавдугаарт: Хүний идэх нь мах цус, сүү, тос, Зургадугаарт: Өмсөх нь арьс хөрс, нэхий унгас, Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн гэж редактор тайлжээ-Х.Д.Г), санаа нь битүү, Наймдугаарт: төрөх нь (аж төрөх нь-Ред) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр халж (хэлж ?) баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу ?

Reply · Report Post