Уг нь У.Черчилль ардчиллын талаар ингэж хэлсэн юм л даа...


Черчилийн үг ба монгол ардчилал
Манай сэхээтэн нэрт лаларууд У.Черчиллийн “хэрэв бусдыг нь үл тооцвол ардчилал бол хамгийн адгийн систем мөн”, “Ардчилал бол төгс зүйл биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс дээр юм бодож олоогүй байна” гэж мэдэмхийрэн солиордог ба үүнийгээ бат үнэн хэмээн тэнэгтэн лалартах бөлгөө.
Үнэн хэрэг дээрээ Уинстон Черчилль ингэж хэлээгүй юм. У.Черчиллийн хэлсэн үг өнөөгийн манай нөхцөл байдалтай явц цав тохирч байгаа тул түүний 1947 оны 11 дүгээр сарын 11-нд Английн парламентын Нийтийн Танхимд хэлсэн үгийг орчуулан хүргэж байна:

“Нэр хүндтэй жентльмен парламентыг юу гэж ойлгодог вэ ? Ноён дарга аа, үүнийг түүнд ойлгуулах юмуу эсвэл хамгийн гол зүйлийг дурдан хэлэхийг надад зөвшөөрөөч. Ардчилал гэдэг бол дан ганц амлалт өгч мандат авсныхаа дараа юу дуртайгаа хийж болдог зүйл огт биш. Удирдлага хийгээд ард түмний хооронд бат бэх холбоо харилцаа байх ёстой гэж бид үзэж байна...”

“Ард түмний төлөө, ард түмний бүтээсэн ард түмний Засгийн Газар” бол ардчиллын халдашгүй тодорхойлолт мөн. Ардчилал бол “бид олонхийн саналыг авсан, гэхдээ хугацаа нь таван жил байх эсэх нь чухал биш. Бид тэднийг (ард түмнийг-Х.Д.Г.) яах ёстой вэ ?” гэсэн хэрэг огт биш гэдгийг би сайд нарт тайлбарлах ёстой болж байна. Энэ бол ардчилал биш, манай орны хүмүүсийн үндсэн хэсэгт огт хамаагүй намын чалчаа үг мөн...”

“Парламент биш, харин ард түмэн парламентаар дамжуулан эрх барьдаг юм...”

Засаглалын олон хэлбэр энэхүү алдаа нүгэл бүхий ертөнцөд туршигдсаар ирсэн, цаашдаа ч туршигдана. Ардчилал бол төгс бөгөөд хаа сайгүй тохирох зүйл гэж хэн ч батлаагүй. Үнэн хэрэг дээрээ цаг хугацааны явцад туршигдаж байсан бусад хэлбэрийг үл тооцвол ардчиллыг засаглалын хамгийн адгийн хэлбэр гэж үзэж болно. Гэхдээ өөр үзэл бодол байдаг бөгөөд энэ нь манай оронд өргөн дэлгэрсэн юм. Ард түмэн бие даасан бүрэн эрхтэй бөгөөд чингэхдээ энэ нь үе залгамжлах байдлаар байдаг, үндсэн хуулийн бүхий л арга хэрэгслээр илэрхийлсэн олон түмний санаа бодол бол ард түмний эзэн ноён биш, харин тэдний зарц болсон сайд нарын үйлдлийг төлөвшүүлж, чиглүүлж, хянах ёстой...”

“Парламентын олонхи болон бүлэг хүмүүсийн хянаж буй аппарат нь ард түмэн яаж хандах буюу сонгуулийн өмнөх хөтөлбөрт туссан эсэхийг огт тоолгүй толгойдоо орсон болгоноо тулган хүлээлгэх бүрэн эрх юм...”

“Ард түмний саналыг авалгүйгээр энэхүү парламентын сүүлийн жилүүдэд гаргаж буй манай орны мөн чанарт нөлөөлөх хууль гаргахыг эсрэг тал зөвшөөрөх ёстой юу ? Үгүй шүү, ноёдоо, манай ардчилал: “Үгүй, мянга дахин үгүй. Ард түмний олонхи хүлээн аваагүй, тэдний хүсээгүй мэт санагдсан зүйлсийг хуулийн мандатын сүүлчийн шатанд Та нар хийх эрхгүй” гэж сургадаг юм...”

Хэт гүн агуулгатай, дэндүү өргөн цар хүрээтэй У.Черчилийн энэхүү үгэнд дээр “нэмээд хасаад” байх юу ч үгүй, “нэмж тайлбарлах” ямар ч шаардлага байхгүй.
У.Черчилль: “Ард түмнээсээ асуу”, “Ард түмний юу хүссэнийг хий, тэдний зарц бай” гэж сургаж байна.

Reply · Report Post