Сар шинийн мэндчилгээ

Буян номын гэгээ тооноор тань цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр тань бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй!

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр

Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр

Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр

Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй!


Аргууд овогт
Намсрайдоржийн Отгонбаяр
болон гэр бүлээс нь

Reply · Report Post